LIVE: МҮЭХ-оос шатахууны хомсдол үүсгэж байгаа компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцох үүргээ биелүүлэхийг шаардлаа

2018 оны 1 сарын 23

Arslan.mn

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар

 "Хамтарсан үнийн зөвлөл он гараад 2 удаа хуралдсан. Зөвлөлийн хурлаар зөвлөмж гаргаж Засгийн газар болон импортлогч компаниудад хүргүүлсэн байгаа. 

Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр шатахууны нөөц улсын хэмжээнд хангалттай байна гэсэн. УИХ дээр МАН-ын бүлгийн дарга 45 хоногийн шатахууны нөөц бий гэсэн дүгнэлт хийж байна лээ. 

Өөрөөр хэлбэл борлуулалтын хувьд бэрхшээл гарахгүй юм байна гэсэн ойлголтоор үнийн зөвлөл зөвлөмж гаргасан. Үүнийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан байгаа. Зөвлөмжид өргөн хэрэглээний шатахууны үнийг нэмэхгүй байх талаар тусгагдсан. Харамсалтай нь зөвлөмж гарснаас хойш 3 хоногийн дотор нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. 

ШТС-уудад маш урт дарааллууд үүссэн, бухимдал их байна. Зарим газар зөвхөн картаар борлуулж байна. Дийлэнх ШТС-д шатахууны борлуулалт хүнд байна. 

Тиймээс бид МҮЭХ-ноос Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр боллоо.

Үнээ нэмэхгүй байх үүргээ хүлээхгүй байгаа ААН-үүдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцооч ээ гэсэн шаардлагыг тавьж байна. Хэрэглэгч буюу иргэдийг төр засагтай нь хамт "нөлөөлөх, шантаажлах" замаар энэ асуудлыг шийдэх нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзэж байна" гэв.

Нөөцийн хэмжээ харилцан адилгүй байгаа ч жигд тараахгүй байна. Зарим компаниуд нөөцгүй болох нь. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулах ёстой. Нөгөө талаас компаниудад уриалахад хүйтэн, хүнд нөхцөлд хүлээцтэй хандаж, зөвлөмжийнхөө хүрээнд хангалтаа хэвийн явуулаач ээ. 

Ямар компани ямар нөөцтэй байгааг шалгах шаардлага байна гэдгийг МҮЭХ-ны төлөөлөл илэрхийлж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
52758
1 эможи
keyboard_arrow_up