LIVE: ШАТАХУУНЫ ҮНЭ буурахгүй бол ард түмэн харуулж чадах зүйлээ харуулах хэрэгтэй

2018 оны 1 сарын 23

Arslan.mn

ШӨХТГазрын дарга асан Д.Мөнхтөр шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ШӨХТГазрын дарга асан Д.Мөнхтөр "Шатахуун импортлогч компаниудыг шатахууны үнээ бууруулж,  хэвийн хэмжээнд түгээ гэж уриалмаар байна. Хэрэв тэд энэ уриалгыг хүлээж авахгүй бол ард түмэн харуулж чадах зүйлээ харуулах хэрэгтэй. Монголын хэрэглэгч нар бүгдээрээ нийлээд аль компаниас шатахуунаа авахгүй вэ гэдгээ ярьж, хэрэглэгчийг хамгийн үл хүндэтгэж байгаа компаниас шатахуунаа авахгүй байх хэрэгтэй. Ингэснээр ард түмэн өөрсдөө тус компанид хариуцлага тооцож чадна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар энэ олон компаниудад хариуцлага тооцож хүчрэхгүй. 

Шатахууны хомсдлыг цаашид гаргахгүй байхад хэд хэдэн шийдэл байна. 

Нэгдүгээрт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар шатахуун импортлогч компаниудын тоог нэмэгдүүлье. 

Хоёрдугаарт төрийн хяналтын оролцоог нэмэгдүүлэх

Гуравдугаарт хуулиа баримтлах 

Дөрөвдүгээрт аль компаниас шатахуунаа авах хэлэлцүүлэг өрнүүлье гэсэн саналыг дэвшүүлж байна. " хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
52757
6 эможи
keyboard_arrow_up