Барилга хөгжлийн төв 21 аймгуудын газрын дарга нартай ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ байгууллаа

2018 оны 1 сарын 23

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын яамны орон нутаг дахь салбар нэгж болох 21 аймгийн ГХБХБГ-ын дарга нарын уулзалт семинар боллоо. Уулзалтаар 2017 онд Барилгын Хөгжлийн төвийн захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн талаар хэлэлцэж, ажлаа дүгнэлээ.

Салбарын хүрээнд төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тэр дундаа барилга байгууламжийн захиалагчийн хяналт хийлгэх ажлыг зохион байгуулахад тулгардаг бэрхшээл хүндрэлүүд болон цаашид юун дээр анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаараа аймгуудын Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын газрын дарга нар бодлоо илэрхийлж санал солилцлоо.

Тус уулзалтын үеэр Барилга хөгжлийн төвийн захирал Ц. Амарсанаа аймгуудын Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын газруудын дарга нараас гарч буй саналыг сонсож, нааштай шийдвэрлэхээ илэрхийлээ. Мөн аймгуудын удирдлагуудаас ирүүлж буй санал болох төрийн чиг үүргийн талаар зарим асуудалд тодорхой шийдэлд хүрсэн гэдгийг дуулгасан юм. Тодруулж хэлбэл  Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын чиг үүргийг тодорхой болгож Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь орон нутгийн газрын асуудлыг хариуцаж, Барилгын хөгжлийн төв барилга хот байгуулалтаа хариуцах дээр санал нэгдсэн талаар хурлын үеэр хэллээ.

Уулзалтын төгсгөлд Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа  ГХБХБГ-ын дарга нартай 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын үр дүнгийн гэрээ байгуулж “Орон нутагт хэрэгжүүлэх барилга байгууламжийн угсралт ажилд захиалагчийн хяналт хийлгэх гэрээ байгуулж, 2018 оны ажлын төлөвлөгөөгөө батлуулж гарын үсэг зурлаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52756
0 эможи
keyboard_arrow_up