Улаанбаатарт өдөртөө 27 хэм хүйтэн

2018 оны 1 сарын 23

Arslan.mn

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч хадгалагдахыг анхааруулж байна.

2018 оны 01 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 хэм, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Орхон-Сэлэнгийн сав, Хэрлэн голын хөндийгөөр 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 21-26 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 25-27 хэм хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 01 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24, 27-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 33-38 хэм, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.

 

Эх сурвалж: www.mnb.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52728
0 эможи
keyboard_arrow_up