Өнөөдрөөс эхлэн ЭЕШ-ын Батламж хуудсын тарааж эхлэнэ

2014 оны 7 сарын 02

Их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт дуусч шалгуулагчдын дүн оноог  Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байрлуулсан. Ерөнхий боловсролын сургуулийг 2013-2014 оны хичээлийн жилд төгсөж, их, дээд сургуулийн элслэлтийн ерөнхий шалгалтад оролцсон шалгуулагчдын ерөнхий шалгалт өгсөн хичээлийн дүн оноог батламжилсан "Батламж хуудас"-ыг өнөөдрөөс эхлэн төгссөн сургуулиар нь дамжуулж олгоно. Бусад шалгуулагчдын ерөнхий шалгалт өгсөн хичээлийн дүн оноог батламжилсан "Батламж хуудас"-ыг Боловсролын үнэлгээний төвийн байранд 2014 оны 07 дугаар сарын 02-05 ны өдрүүдэд ажлын цагаар олгож байна.Шалгуулагчид батламж хуудсаа авахдаа иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.  

Их, дээд сургуульд суралцах мэргэжлийн хуваарь сонголтыг Монголын Их дээд сургуулийн консерциум /МИДСК/  дараахь байдлаар зохион байгуулна.  Үүнд:              

Хөдөө орон нутагт :                        

Элсэгчид МИДСК-ийн  www.ees.edu.mn вэб хуудас руу орж мэргэжлийн хөтөлбөрийн 27 бүлгээр хуваарь сонголтоо он-лайнаар хийнэ. Тухайн орон нутагт ажиллаж буй  МИДСК-ын элсэлтийн комисс онооны дарааллаар элсэгчдийг биечлэн бүртгэж,  хуваарь сонголтыг баталгаажуулна. Хөдөө орон нутагт бүртгэл хийх, хуваарь сонголтыг баталгаажуулах ажил 2014 оы 7 дугаар сарын 01-08-ны өдрүүдэд явагдана. Бүртгэх газар, ажиллах цагийн хуваарийг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр зарлана.              

Нийслэл хотод:              

Дараахь их дээд сургуулиуд элсэлтийн бүртгэлээ 2014 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн он-лайнаар хийнэ.  
1.    МУИС - www.burtgel.num.edu.mn
2.    АШУҮИС- www.burtgel.mnums.edu.mn
3.    ШУТИС- www.elselt.edu.mn
4.    МУБИС- www.burtgel.surgalt.mn
5.    ХААИС- http://www.msua.edu.mn
6.    СУИС- www.suis.edu.mn/elselt/
7.    БХИС - www.elselt.dum.gov.mn
8.    ХСИС - www.cd.gov.mn
9.    Тээврийн дээд сургууль - www.elselt.insttrans.mn
10.  Монгол-Германы технологийн их сургууль- www.gmit.mn
11.  Хүмүүнлэгийн ухаааны их сургууль - www.elselt-his.mn
12.  Сан дээд сургууль-  www.san.edu.mn
13.  Мандах Бүртгэл дээд сургууль - www.mandakhburtgel.edu.mn              

Элсэлтийн бүртгэл, хуваарь сонголтоо он-лайнаар хийх эдгээр их, дээд сургуулиудад хэрхэн бүртгүүлж, хуваарь сонгох тухай дэлгэрэнгүй мэдээлэл тухайн сургуулийн дээрх вэб хуудсанд байрласан байна.
Бусад хувийн их, дээд сургуульд элсэгчид ерөнхий шалгалтын батламж хуудсаа авч очиж тухайн сургууль дээрээ биеэр очиж бүртгүүлэх юм байна.   

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5272
0 эможи
keyboard_arrow_up