Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

2018 оны 1 сарын 22

Arslan.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 20-ноос  нутгийн хойд хэсгээр, 21-23-нд ихэнх нутгаар,  24-25-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, сарын эцсээр зарим газраар цас орж,  21-23-нд ихэнх нутгаар хүчтэй салхилж, говь талын нутгаар зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурч, зам даваа цас, шуурганд хаагдах, хальтиргаа гулгаа үүсч зам тээврийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах төдийгүй баруун, төв, зүүн аймгуудын цас ихтэй газруудын цасны зузаан улам нэмэгдэж, малын бэлчээрлэлт, өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг мэдээллээ.

Нэгдүгээр сарын 21-нээс хүйтний эрч ихэнх нутгаар эрс чангарах төлөвтэй байгаа гэнэ. Тодруулбал, Нэгдүгээр сарын 21-27-ныг хүртэл шөнөдөө Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эх, Дархадын хотгороор   -45-50 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар -35-40 градус хүрэх төлөвтэй байгаа бол  бусад нутгаар -29-34 градус хүрч чангарах төлөвтэй тул зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулах нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна. 

Иймд иргэд та бүхэн хол зам гарах гэж байгаа бол аюулгүй байдлаа хангах, онцын шаардлагагүй бол хөдөө орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж байна. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, хөлдөх, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учир  хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52717
0 эможи
keyboard_arrow_up