11 хүнтэй фургон машин Хөвсгөл нуурт цөмөрчээ

2018 оны 1 сарын 22

Arslan.mn

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Энэ оны нэг сарын 21-ний шөнө Мөрөнгөөс Ханхын чиглэлд зорчиж явсан 11 хүнтэй фургон машин Хөвсгөл нуурт цөмөрчээ. Машинд сууж явсан 11 иргэн бүгд эсэн мэнд гарч чадсан байна. 

Тус машин нь Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн машин бөгөөд тус сургуулийн багш нар Мөрөн хотод залуу багш нарын тэмцээнд оролцоод буцаж явсан юм байна. 

Харин фургон машин нь нуурын гүнд орсон учраас татаж авах боломжгүй болжээ. Энэ  жилийн хувьд нийт нутгаар дулаан байсан тул гол, мөрний ус бүрэн гүйцэд хөлдөөгүй гэдгийг аймгийн Онцгой байдлын газар сэрэмжлүүлсээр байтал иргэд хайнга болгоомжгүйн улмаас ийнхүү нуураар зорчсоор байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52702
0 эможи
keyboard_arrow_up