ФОТО: “Битлз“ хамтлаг болон Английн хатан хааны ордныг мөсөөр урлажээ

2018 оны 1 сарын 23
Arslan.mn

Монгол Улс, Их Британи Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойг тэмдэглэх хүрээнд Их Британи Улсын Элчин сайдын яамны захиалгаар хоёр улсын дипломат харилцааны бэлэг тэмдэг болох Британийн Парламентийн ордон болон Битлз хамтлагийн хөшөөг мөсөөр урлан Д.Сүхбаатарын талбайд байршуулсан байна. Тус мөсөн баримлыг Улаанбаатар хотод албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Их Британи Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Катрин Арнолд болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Элчин сайд Катрин Арнолд ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Манай хоёр орон, ард түмэн олон салбарт хамтран ажилладаг. Энхийг хамгаалахаас авахуулаад соёл, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна. Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баярыг хүргэе. Бидний харилцаа улам өргөжин тэлэх болтугай” хэмээн тодотгож байв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нээлтийн ажиллагааг өвөрмөцөөр хийж байгаа Их Британийн Элчин сайдын яамныханд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархснаа илэрхийлье” хэмээлээ.

Тус мөсөн баримлыг Их Британийн Элчин сайдын яамны захиалгаар уран барималч Ц.Батмөнх уралсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52699
0 эможи
keyboard_arrow_up