Монгол-Японы цэргийн инженерийн багийнхан хамтарна
2014 оны 7 сарын 02
Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн штабын дарга генерал Ивата Киёофүми тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 6 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.Айлчлалын хүрээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нартай уулзаж, хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал бодлоо солилцсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5268
0 эможи