Зарим нутгаар -45-50 градус хүрч, цасаар шуурна

2018 оны 1 сарын 22

Arslan.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 20-ноос  нутгийн хойд хэсгээр, 21-23-нд ихэнх нутгаар,  24-25-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, сарын эцсээр зарим газраар цас орж,     21-23-нд ихэнх нутгаар хүчтэй салхилж, говь талын нутгаар зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурч, зам даваа цас, шуурганд хаагдах, хальтиргаа гулгаа үүсч зам тээврийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах төдийгүй баруун, төв, зүүн аймгуудын цас ихтэй газруудын цасны зузаан улам нэмэгдэж, малын бэлчээрлэлт, өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдэх төлөвтэй байна.  

          Нэгдүгээр сарын 21-нээс хүйтний эрч ихэнх нутгаар эрс чангарч 27-ныг хүртэл шөнөдөө Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эх, Дархадын хотгороор   -45-50 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар -35-40 градус, бусад нутгаар -29-34 градус хүрч чангарах төлөвтэй тул зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулах нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52674
0 эможи
keyboard_arrow_up