Тархины үхжилттэй есөн донороос эрхтэн авч шилжүүлэн суулгажээ
Улсын Их Хурлын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр сонирхолтой баримт дурдагдсан. Манай улсын эмч нар 147 хүнд бөөр, 41 хүнд элэг, найман иргэнд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн байна. Ингэхдээ ихэнхи эрхтнийг амьд хүнээс авсан бөгөөд донорууд эсэн мэнд байгаа ажээ. Харин тархины үхжилттэй буюу амьгүй есөн донороос эрхтэн шилжүүлэн суулгасан байна.
Эх сурвалж: Www.zindaa.mn
|