Насны хишгийг цагаан сараас өмнө олгоно

2018 оны 1 сарын 21

Arslan.mn

Засгийн газрын өчигдрийн  хуралдааны үеэр "Насны хишиг" тэтгэмжийг олгох талаар салбарын сайд мэдээлэл өгсөн юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг"Халамжийн тухай хуулиар ахмадууддаа Цагаан сар, Улсын баяр наадмыг тохиолдуулж насны хишиг тэтгэмжийг олгодог.Энэ хуулийн дагуу хоёрдугаар сард багтаж Цагаан сараас өмнө 60-аас дээш насны ахмадуудад насны хишиг тэтгэмжийг олгоно.Тэтгэмжийг хугацаанд нь олгохоор Сангийн яамтай хамтарч ажиллаж байна" гэв.

"Насны хишиг"-ийг жил бүр Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жилд хоёр удаа олгохоор хуульчилсан юм.

Эх сурвалж: www.zaluu.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52663
0 эможи
keyboard_arrow_up