“Морьтон Монгол” төслийн багийнхан 2400 гаруй км зам туулан Увс аймагт очлоо

2014 оны 7 сарын 02

“Морьтон Монгол залуус“ ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Морьтон Монгол” төслийнбагийнхан Өмнөговь аймгийн Шивээ-хүрэнгийн боомтоос аялалаа эхлүүлж 2400 гаруй км замыг туулан Монголын баруун хязгаар Увс аймагт очсон байна. Тэд Монгол орноо тойрон 8538 км замыг мориор туулж, эх орноо хайрлах, эх түүхээрээ бахархах сэтгэлгээг төрүүлэх, монгол уламжлал, зан заншил, ахуй амьдрал, өв соёл зэрэг монгол хэмээх тодотголтой бүгдийг аялалын явцад харуулах зорилготой гэнэ.

“Морьтон Монгол” төслийг МУБИС-ийн Газар зүй, аялал жуулчлалын гуравдугаар ангийн оюутнууд болох Ц.Даваахүү, Н.Ганзориг, М.Батчулуун нар  санаачилсан бөгөөд тэд зураглаач Нацагдорж, гэрэл зурагчин Ганболд гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй аялаж байгаа юм. Төслийн багийнханМонгол орныхоо хилийн дагуу 10 мянган км зам туулан 12-р сарын 25 –нд аялалаа дуусгах аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5266
0 эможи
keyboard_arrow_up