Өнөөдөр явагдах тохирлын супер шагнал 150 сая төгрөг байна

2018 оны 1 сарын 21

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол нэгдүгээр сарын 21-ний буюу өнөөдөр  'Боловсрол' телевизээр орон даяар шууд явна.

Иргэн та 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Өнөөдөр явагдах тохирлын супер шагнал 150,000,000 төгрөг байна. 

Хэдийгээр Сангийн сайдын тушаалаар НӨАТ-ын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг өөрчлөн баталсан ч, энэ өөрчлөлт 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй юм. 

Урамшууллын өөрчлөгдсөн хэмжээ:

  • 3 орон тохирсон бол 20,000 төгрөг байснаас 50,000 төгрөг
  • 4 орон таарсан бол 100,000 төгрөг байснаас 200,000 төгрөг,
  • 5 орон тохирсон бол 500,000 төгрөг байснаас 1,000,000 сая  төгрөг,
  • 6 орон тохирсон бол 4,000,000 төгрөг байснаас 5,000,000 төгрөг болж нэмэгдсэн байна.

Харин 7 орон тохирсон бол 20,000,000 төгрөг байсныг 10,000,000 сая төгрөг, 8 орон тохирсон бол 100,000,000 төгрөг байсныг 50,000,000 төгрөг болгож бууруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52658
0 эможи
keyboard_arrow_up