Ирэх даваа гарагт ӨДӨРТӨӨ -30 градус хүрч ХҮЙТЭРНЭ

2018 оны 1 сарын 19

Ирэх даваа гараг буюу нэгдүгээр сарын 22-нд Улаанбаатарт өдөртөө -30 градус хүйтэн байх нь ээ.

20-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, хүйтэн жавартай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Хүйтний эрч чангарах эдгээр өдрүүдэд зарим нутгаар шөнөдөө -52 градус хүрч хүйтрэх юм байна.

21-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч

  • Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус,
  • Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
52614
2 эможи
keyboard_arrow_up