ЦАГДАА нэгэн иргэнийг машиндаа амиа алдахаас ИНГЭЖ аварчээ

2018 оны 1 сарын 19

Arslan.mn

Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах автомашины зогсоол дээр Toyota Pruis маркийн автомашины жолооч Б нь автомашин дотроо угаартаж, ухаангүй болсон байсныг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч нь Б.Батцоож нь хойшлуулшгүй арга хэмжээ авчээ.

Хэрэг энэ сарын 17-ны өдөр 09 цаг 30 минутын орчим болсон бөгөөд цагдаа мэдсэн даруйдаа уг иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн амь насаа алдахаас нь урьдчилан сэргийлж чадсан байна.

Иргэн та битүү гаражид машин дотроо сууж халааж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, мөн согтуу үедээ асаалттай машинд удаан хугацаагаар суухгүй байх, хучлагатай чигээр нь машинаа халаахгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52590
8 эможи
keyboard_arrow_up