БУЦААН ОЛГОЛТ: Бүртгэлийн мэдээллээ алдаатай оруулсан бол энэ сарын 22-ноос өмнө засна уу

2018 оны 1 сарын 19

Arslan.mn

НӨАТ суутгагчтай хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгуулахаар  ГТСМТТ-өөс ирсэн мэдээллийг хянан баталгаажуулах ажил Татварын ерөнхий газарт хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар 655,245 хэрэглэгчийн бүртгэл байгаагаас 22,192 иргэний бүртгэлийн  мэдээлэл дутуу, алдаатай байна.

Хуулийн дагуу татварын алба мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлнэ. Сангийн яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлдэг.

Таны  цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдах юм.
Иймд бүртгэлийн мэдээлэл огт оруулаагүй, дутуу алдаатай оруулсан, давхар данс нэгтгэх шаардлагатай иргэд бүртгэлийн мэдээллээ, ТЕГ-аас мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлэх хугацаанаас өмнө буюу 2018 оны 1 дүгээр сарын 22-ноос өмнө засварлах шаардлагатай. Бүртгэлийн мэдээлэл алдаатай тохиолдолд буцаан олголт авах боломжгүй болохыг анхаарна уу.

Хэрэв иргэн таны мэдээлэл хянагдаж байгаа төлөвтэй байгаа бол Татварын ерөнхий газрын 70115019 дугаар утсанд холбогдож мэдээллээ баталгаажуулна уу.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
3
sad an post
2
ouch an post
confuse an post
2
angry an post
4
52576
24 эможи
keyboard_arrow_up