Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлууд

2014 оны 7 сарын 02

-Өнөөдөр 11 цагаас ШӨХТГ-ын зааланд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс өнгөрсөн 6 сард хийсэн томоохон ажлуудаасаа олон нийтэд мэдээлэх болно
-11:00 цагт Сүхбаатар дүүргийн14 дүгээр хороонд хэрэгжүүлж байгаа Загвар хороо төслийн хүрээнд Иргэдийн бүлгээс хогийн цэгийг устгаж шинээр байгуулсан тохижилтын ажлын нээлт болно.
-“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд маргааш буюу долдугаар сарын 02-нд
11:00 цагаас
“Монголын урчуудын эвлэлийн хорооноос” санхүүгийн тайланд аудитын шалгалтаар илэрсэн ноцтой зөрчилын талаар мэдээлнэ.
11:30 цагаас
Х.Баттулга гишүүнийг Үндсэн хуулийн цэцэд өгөх талаар иргэн А.Гантамир хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:30 цагаас
“Гал үндэстэн” холбооноос Ц.Мөнхбаяр нарын өмгөөлөгчид гадны нөлөөтэйгөөр шүүх хуралд орж чадаагүй талаар мэдээлэл хийнэ.

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Хөрөнгө оруулалтын газар, МҮХАҮТ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимтай хамтран Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол Улс – ӨМӨЗО Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2014” сэдэвт уулзалтыг 2014 оны 7 дугаарын сарын 2-3-ний өдрүүдэд МҮХАҮТ дээр зохион байгуулах гэж байна.
-Хотын захиргаа Японы “Мицубиши моторс” компаниас 100 хувь цахилгаанаар ажилладаг гурван машин авч туршихаар болсон. Маргааш энэхүү цахилгаан машиныг танилцуулж туршихаар болжээ. Уулзалт /7,2/ 09:00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно.
-Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд НЗДТГ, Монголын Балетын хөгжил сантай хамран зохион байгуулж байгаа “Modern of Night” тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал маргааш /7,2/ 11:00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно. Хэвлэлийн бага хуралд МУГЖ Д.Алтанхуяг, Бостон балет компанийн гоцлоочдын хамтаар оролцоно.
Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
-ЭХЭМҮТ, Лос-Анжелесийн хүүхдийн эмнэлэгтэй хамтран “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын зохион байгуулах гэж байгаа тул өргөнөөр оролцоно уу. Хуралд УИХ-ын гишүүн С. Оюун, Эрүүл Мэндийн дэд сайд Ж. Амарсанаа , АНУ болон бусад улсын элчин сайдын төлөөлөгчид оролцоно.
Хурал 2014 оны 7 сарын 02ны өдрийн 9.00 цагт ЭХЭМҮТ-ийн захиргааны байрны 4 давхрын хурлын зааланд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5256
0 эможи
keyboard_arrow_up