МОНГОЛ улс аялахад ТОХИРОМЖТОЙ орноор шалгарлаа

2018 оны 1 сарын 18

Монгол Улс аялахад тохиромжтой орноор шалгарлаа

АНУ-ын “Ethical Traveller” ТББ-аас хөгжиж буй улсыг байгаль орчин болон зэрлэг ан амьтдыг хамгаалж байгаа байдал, нийгмийн халамж, хүний эрхийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого зэрэг шалгуураар дүгнэж, ёс зүйн хувьд аялахад хамгийн тохиромжтой 10 орныг жил бүр шалгаруулдаг. 

Монгол Улс 2016 онд шилдэг 10 улсын нэгээр анх шалгарсан бол 2017 онд хоёрдахь удаагаа шалгарч байсан. Тэгвэл манай улс 2018 онд гуравдахь удаагаа  аялахад тохиромжтой шилдэг 10 улсын тоонд оржээ. Энэ жил манай улсаас гадна Белиз, Бенин, Чили, Колумб, Коста Рика, Палау, Сэйнт Киттс ба Невис, Уругвай, Вануату зэрэг улс шалгарсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
52505
1 эможи
keyboard_arrow_up