Хан-Уул дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа
2014 оны 7 сарын 01
Хан-Уул дүүрэг нь дүүргийнхээ хэмжээнд Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийг угтаж бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг 2014 оны 06-р сарын 28-ны өдөр зохион байгуулсан байна. Айл өрх болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг уртасгасан цагаар ачиж тээвэрлэх ажлыг зохион байгуулснаар 98 рейс буюу 319 тонн хог хаягдлыг ачиж, тээвэрлэсэн байна. Дүүргийн хэмжээнд 215820 м2 талбайг хамруулан цэвэрлэж, нийт 1278 ААНБ-С 6708 хүн хог цэвэрлэгээний ажилд хамрагдан ажилласан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5250
0 эможи