LIVE: 16 нэрийн 136,571,642 төгрөгийн эмийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авчээ

2018 оны 1 сарын 17

Arslan.mn

Тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийн талаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш "НМХГ-т гоо сайхны тарилга, ботокстой /нейротоксин/ холбоотой гомдлууд цөөнгүй ирж байна. 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар БНСУ-ын иргэн Curer компанийн захирал Жон Мин Жеон бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс нейротоксинийг хууль бусаар хилээр оруулж ирж, БГД-ийн 2-р хороо, Сөүлийн гудамж, Бүрд барилгын 3 давхарт худалдаалж байсан нь баримтаар нотлогдсон.

Шалгалтын явцад арьс гоо заслын Нандин гоо эмнэлэг 70 ширхэгийг худалдан авсан нь тогтоогдон шалгагдаж байна.

Гоо сайхын тарилга, гоо сайхны ажилбарууд зөвхөн арьс гоо заслын зөвшөөрөлтэй эмнэлгүүдэд хийгдэх ёстойг анхаарна уу. Дээрх бүтээгдэхүүнийг эмнэлгийн бус нөхцөлд хэрэглэснээр халдвар хамгааллын аюулгүй байдал зөрчигдсөнөөс халдвар авах магадлалтай.

Хэрэв тун хэтэрвэл гоо сайханд өөрчлөлт орж, булчингийн сулрал, хөмсөг дарагдах, нүүрний мимик алдагдах зэрэг сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Чанарын баталгаатай ботоксыг эмчилгээнд хэрэглэхийг хэрэглэгчдэд анхааруулж байна" гэлээ. 

16 НЭРИЙН 136 САЯ ТӨГРӨГИЙН ЭМИЙГ АКТААР ХУРААН АВСАН

НМХГ-ын ЭИХХЦХХ-ийн дарга Б.Оргил "НМХГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн гүний гаалийн хяналтын бүсэд хийгддэг байнгын хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрлээ. 

Иргэн Б.У нь 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр "Монгол шуудан" дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНЭУ-аас тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол Улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй 4 нэрийн 376,000 төгрөгийн эм импортолсон байна.

Мөн иргэн Б.С 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр "Интердисежн" дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНСУ-аас 9 нэрийн 12,972,300 төгрөгийн эмийг тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол Улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, тээвэрлэлт хадгалалтын горим баримтлаагүйгээс хөлдсөн байдалтай импортолсон зөрчлүүдийг тус тус илрүүлсэн. 

Эдгээр зөрчлүүд нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөн тул илэрсэн зөрчилтэй холбогдуулан нийт 16 нэрийн 136,571,642 төгрөгийн эмийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авсан.

Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлж, нийт 2 аж ахуйн нэгж 2 иргэнд 2,200,000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ" гэв.

 

Тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол Улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийж байна.

Posted by АРСЛАН.мн Arslan mn on Tuesday, January 16, 2018
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52459
0 эможи

keyboard_arrow_up