“МАГНАЙ ТРЕЙД”-ийг барах уу?

2018 оны 1 сарын 17

Arslan.mn

ШӨХТГ-аас албан ёсны шийдвэр гараагүй байхад үнэ нэмсэн, зохиомол хомсдол үүсгэсэн зэрэг зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлээр “Магнай трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг УУХҮЯ-нд хүргүүлэв.

Шатахуун импортлогч компаниуд дундаас яагаад “Магнай трейд”-ийг  сугалж,  хариуцлага  тооцох болов.  Уг нь ШӨХТГ яг үндсэн чиг үүргийн дагуу ажиллаж чаддаг л бол бүх шатахуун импортлогч  компаниудад хариуцлага хүлээлгэх учиртай. Шатахуун импортлогч  компаниуд өнгөрсөн долоо хоногоос эхлэн бензин байхгүй нэрээр хаалгаа хааж, ШТС-ууд дараалал үүсгэн хэрэглэгчдийн сэтгэл санаагаар тоглож байгаад  үнээ нэмчихсэн. “АИ-95”, АИ-98 шатахууны  үнэ 110 төгрөгөөр нэмэгдэв.  Үнэ нэмэхээс өмнө ШӨХТГ-аас “Шатахуун нэмэгдэх үндэслэл байхгүй, бид  судалгаа хийж байна. Нэмсэн тохиолдолд хариуцлага  тооцно” хэмээн компаниудад шаардлага  хүргүүлсэн. Даанч тус газрын шаардлагыг шатахууны компаниуд тоож харсангүй.

Угаас Засгийн газрын хэмжээнд үнэд хүрч, шантааж хийж байгаа компаниуд ШӨХТГ-ын мэдэгдлийг хүлээж авахгүй нь тодорхой байсан.  Харин өчигдөр хийсэн мэдээлэлдээ  ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Шатахууны үнэ нэмсэн, зохиомол хомсдол үүсгэсэн зэрэг асуудал нь Хэрэглэгчийн тухай болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн. Энэ үйлдлийг удаа дараа гаргаж байгаа “Магнай трейд” компанийн шатахуун импортлох, борлуулах тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг УУХҮЯ-нд хүргүүлнэ” гэлээ.  Шатахууны үнэ нэмэгдэхгүй баттай хэлье гэж зарлаад байсан ч нэмэгдчихлээ. Одоо “Магнай трейд”-ийн тусгай зөвшөөрлийг  ШӨХТГ-аас цуцлуулах санал гаргалаа. Барах уу?

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52458
0 эможи
keyboard_arrow_up