Есөн иргэн спиртэд хордож, нэг иргэн нас баржээ

2018 оны 1 сарын 17

Arslan.mn

Дорнод аймагт есөн хүн спиртэд хордож нэг нь нас барсан хэрэг энэ сарын 11-ний өдөр гарчээ.

Тодруулбал дээрх иргэд Дашбалбар сумын ойролцоо мал, мах бэлтгэн авч явах үедээ согтууруулах ундаа хэрэглэн улмаар техникийн зориулалттай шингэн нэмж уун хордсон байна.
Амиа алдсан иргэн Т зүрх нь зогссон байдалтай Дашбалбар сумын эмнэлэгт хүргэгдэж ирсэн ба бусад хордсон хүмүүст эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэжээ. Одоогоор өвчтнүүдийг БОЭТ-д шилжүүлэн авчраад байгаа бөгөөд нэг иргэний биеийн байдал хүнд байгаа аж

Иргэдийн хордсон машин хөлдөхөөс хамгаалах зориулалттай цэнхэр өнгийн шингэнийг иргэн Т “Өмнө нь ууж үзсэн, зүгээр” хэмээн бусаддаа уулгасан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52453
0 эможи
keyboard_arrow_up