Б.Жагар: Шатахуун импортлогч компаниуд ард түмнийг дээрэмдэж байна

2018 оны 1 сарын 16

Arslan.mn

Монголын татвар төлөгчдийн ҮЭХ-ноос түлш, шатахууны үнийг бууруулах асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж мэдээлэл хийж байна. 

ШУУД: 

АРСЛАН.мн Arslan mn

ШУУД: ШАТАХУУНЫ ҮНИЙГ бууруулах асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж, МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА

Posted by АРСЛАН.мн Arslan mn on Monday, January 15, 2018

 

Монголын татвар төлөгчдийн ҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жагар "Монгол Улсад өнөөдөр маш ноцтой байдал үүсээд байна. Шатахуун импортлогч компаниуд ард түмнийг дээрэмдэж байна. Тэр дундаа офшор данстай газрууд үнийн зохиомол хөөрөгдлийг үүсгэж, хомсдлыг зохиомлоор бий болгож байна. Гаднах үнийн самбар нь өөрчлөгдөөгүй байхад худалдаалахдаа нэмж байгаа. Тиймээс татвар төлөгчдийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байгаа.

Ерөнхий сайд өөрөө хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Учир бензин тосны үнийг барихгүй. Дэлхийн зах зээлтэй уялдаад ийм байгаа учраас Монгол Улсын зах зээл барих боломжгүй гэсэн. Одоо болохоор шударга өрсөлдөөний газар нь сайн хүний дүрд тоглоод засгийн газар сайн ажиллаж байгаа юм шиг дүр эсгэсэн. Энэ байдал нь татвар төлөгчдийг доромжилж байгаа хэрэг.

Нэг ёсондоо засгийн газрын тэргүүнээсээ даваад байгаа юм шиг хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг. Шударга өрсөлдөөний газраас өнөөдрийн хийсэн хэвлэлийн хурал худлаа, биелэх боломжгүй зүйл ярьж байна. Шатахууны монополь байдлыг таслан зогсоох уриалгыг Засгийн газарт хүргүүлж байна. 

Харин татвар төлөгч иргэддээ Засгийн газарт дахин татвар төлөхгүй байхыг уриалж байна. Учир нь ийм муу улс, Засгийн газар, Ерөнхийлөгч, төр засгийн тогтолцоотой улсад татвар төлөхгүй байх эрх нь бидэнд байна. Бид 2017 онд татвараа давуулан биелүүлж байхад татвар төлөгчдөө шулж байна. Харин сайн тогтолцоотой улс бүрдсэн тохиолдолд иргэд, аж ахуйн нэгж үүргийнхээ дагуу татвараа өгнө. Тиймээс хууль бус төр засагт татвар бүү өг.

Бидний татварын мөнгийг төрийн албан хаагчдад өгсөн. Тэдэнд олгосон 55 тэрбум төгрөгөөр 55 цэцэрлэг барих боломж байсан. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулахаа боль" гэсэн юм.

Шаардлагыг хүлээж аваагүй тохиодолд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ энэ үеэр мэдэгдсэн юм. 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
52413
1 эможи
keyboard_arrow_up