ШУУД: Б.Лхагва: Магнай Трейд, Тэс Петролеум, Петровис компаниудыг шалгаж байгаа

2018 оны 1 сарын 16

Arslan.mn

ШӨХТГ-аас бензин шатахууны хомстол, үнэ нэмэгдсэн асуудал, түүнд хийж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийж байна.

ШУУД: 

АРСЛАН.мн Arslan mn

ШУУД: ШӨХТГ-аас бензин шатахууны хомстол, үнэ нэмэгдсэн асуудал, түүнд хийж буй хяналт шалгалтын талаар мэдээлэл хийж байна

Posted by АРСЛАН.мн Arslan mn on Monday, January 15, 2018

 

Arslan.mn

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: "Улс орон даяар бензин шатахууны хомсдол үүсч, иргэд хэрэглэгчдийн дунд бухимдал үүссэн байна.

Хомсдол үүссэн тохиолдолд Засгийн газраас хязргаалалт хийж болно гэсэн хууль байдаг.

Жил бүр аж ахуйн нэгжүүд байсхийгээд л үнээ нэмнэ гэдэг, тиймээс өнгөрсөн онд бид тус ААН-үүдийг дуудаж уулзаж, зөвлөмж өгсөн.

Нэгдүгээрт, зохиомол бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, бараа бүтээгдэхүүний үнийг харилцан тохиролцохүй байх.

Бид зөвлөмж, шаардлага тавьсаар байтал нефть импортлогч компаниуд хоёр ч удаа энэ алдааг гаргалаа.

Нэгдүгээр сарын 9-ний байдлаар гурван компани хомсдол үүсгэсэн алдаа гаргасан. Тиймээс тус байгууллагуудын эрхийг түдгэлзүүлэх болж байгаа юм.

Магнай Трейд компаний эрхийг цуцлах саналыг УУХҮЯ-нд манай байгууллагаас хүргүүлж байна. Магнай Трейд, Тэс Петролеум, Петровис компаниудыг шалгаж байгаа. 

Үнэ тарифаа нэмэхгүй, хязгаарлалтаа зогсоо гэсэн шаардлага тавьсаар байтал зарим ШТС-ууд бензин өгөхгүй, эвдэрсэн, гэх мэт шалтаг гаргаж алдаа гаргасан.

Тиймээс тус дураараа авирласан байгууллагуудад Зөрчлийн тухай хуулиар торгох, шийдэх гэх мэт зохих ёсны арга хэмжээг авч ажиллана.

Цаашид хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, алдаа гаргасан байгууллагуудад авах арга хэмжээг чангатгах тал дээр манай байгууллагаас ажиллах болно.

Мөн үнийн зөвлөл ажиллаж байна. Төрийн болон хувийн хэвшийн байгууллагууддаа зөвлөмж өгч, ажлын хэсэг байгуулж ажиллаж байна.

Хоёр удаа давтан үйлдэл хийсэн учраас Магнай Трейд компанийн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлсэн. Шийдвэрийг УУХҮЯ-аас гаргана.

Үнийн зөвлөл ямар ч шийдвэр гаргаагүй байхад, аль ч ШТС үнээ нэмэх ёсгүй юм.

Орон нутагт ямар нэгэн хязгаарлалт хийгдээгүй байсан талаарх мэдээлэл өнөөдөр ирсэн.

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52403
0 эможи
keyboard_arrow_up