Замын цагдаагийнханд хар тамхи хэрэглэсэн хүнийг таних сургалт явуулжээ

2018 оны 1 сарын 16

“НҮБ-ийн 1961, 1971, 1988 оны конвенцоор хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ойлголт, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, шалгах ажиллагааны онцлог” сургалтыг Замын цагдаагийн албаны алба хаагчдад нэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа. 

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулсан  энэ сургалт нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлэх, шалгах ажиллагаа” сэдэвт сургалтын төлөвлөгөөний дагуу хийж буй ажил юм. 

Сургалтаар Замын цагдаагийн алба хаагчдад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг танин мэдэхүй” гэсэн зурагт хуудас бүхий гарын авлагыг тарааж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор аюулыг харуулсан шторк, хойшлуулшгүй ажиллагааны талаарх видёо бичлэгийг үзүүлжээ.

Мөн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шүлснээс шалгах анхан шатны 180 ширхэг тестийг дагалдах хэрэгслийн хамт Замын цагдаагийн албанд хүлээлгэн өгсөн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52390
0 эможи
keyboard_arrow_up