Зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амиа алджээ

2018 оны 1 сарын 15

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2018.01.13,14-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 518 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 413 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэж, орон нутагт 2 хүний амь нас хохирсон ноцтой хэрэг бүртгэгдсэн байна. Тухайн өдрүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөөгүй бөгөөд ослын газрыг орхин явсан 3 хэргээс 1 хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 3 осол, мөргөлдөх хэлбэрээр 21, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-аас шалгаж байна.


Тухайлбал:

СХД-ийн нутаг Товчооны зам Хуучин 22-ын товчооны замд Lexus570 маркийн автомашины жолооч нь H.Sonata-6 маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч нарын 5 хүн гэмтсэн.
СБД-ийн нутаг Дамбадаржаагийн гудамжинд T.Pruis-20 маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч нарын 3 хүн гэмтсэн.
Орон нутагт:

Төв аймгийн нутаг Эрдэнэсант сумын нутаг Бригадын ар гэх газар асфальтан замд KiaWidebongo маркийн автомашин нь H.Newaerobus маркийн автобустай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирсон хэргийн Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Цагдаагийн байгууллагын хэмжээнд  2017 онд 192618 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 35212 буюу 18.3 хувь нь Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагдсан байна.

Нийслэлд бүртгэгдсэн 32662 зам тээврийн ослын 3031 буюу 9.3 хувь нь хүний амь нас, эрүүл мэнд тодорхой хэмжээгээр хохирсон осол байхад 26931 буюу 90.7 хувь нь эд материалын хохиролтой осол байна.

Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 507 хүний амь нас хохирч, 1258  хүн гэмтэж,  иргэн аж ахуйн нэгж байгууллагад 9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсанаас 83.2  хувийг  нь нөхөн төлүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52374
0 эможи
keyboard_arrow_up