Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бизнесийн ур чадвараа хөгжүүллээ

2017 оны 2 сарын 02

Arslan.mn

Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс санаачлан хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн сүлжээ” зорилтот төслийн хүрээнд Баянгол дүүргийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхижуулах зорилгоор “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв”-тэй хамтран бүтэн өдрийн вакумжуулсан сургалт амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэхүү сургалтанд ХХҮХэлтсийн дарга Ч.Мэндбаярын хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа хүрэлцэн ирж бизнес эрхлэгч 30 эмэгтэйчүүдтэй уулзаж, үйлдвэрлэл эрхлэгчдэд нэн тэргүүнд тулгамдсан асуудлыг сонсон, харилцан мэдээлэл солилцлоо. УИХ гишүүн А.Ундраа бүтээгдэхүүнээ экспортонд гаргах зорилготой үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах, гадаад зах зээлд гаргахад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх боломжийн талаар ярилцсан үр дүнтэй сайхан уулзалт болсон.

Асрал ТББ-ийн захирал С.Бурмаа бараа, бүтээгдэхүүнээ европын Нидерланд, Ирланд улс руу экспортлож байгаа талаараа танилцуулсан. Асрал ТББ нь бүтээгдэхүүнээ экспортонд гаргахад банкны төлбөр тооцоо, хүргэлт буюу шуудангийн үйлчилгээ маш асуудалтай байдаг энэхүү хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд УИХ гишүүн А.Ундраад хандан, цаашид шийдвэр гаргах түвшинд анхаарч өгөхийг хүсч, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. 

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төвөөс дараах хоёр төрлийн шинэлэг, олон улсын программ болох сургалтыг 26-60 насны 30 бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд, Хөгжлийн шийдэл ТББ-ийн чадварлаг сургагч багш Г.Оюунгэрэл хийлээ. 

1. Бүтээлч маркетиг. 
Сургалтын оролцогч нарын сэтгэгдлээс:
“Бүтээл байдал, бараа бүтээгдэхүүний борлуулалт дээр юу юуг анхаарах шаардлагатайг мэдэж авлаа”
“Өөрийн бизнес дээрээ хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй санагдлаа”.
2. Асуудал ба бизнес санаа. 
Сургалтын оролцогч нарын сэтгэгдлээс: 
“Хамгийн том асуудалдаа хариулт авч чадлаа. Бизнесээ хаанаас эхлэх, багаар ажиллах гээд хэрэгтэй бүх мэдээллээ авч чадлаа”

“Бизнес санаагаа зөв, бүтээлчээр сонгох арга барилыг эзэмшиж авсан сургалт байна”.
Нийт сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүд ирээгүй бол харамсах байлаа. Маш олон сайхан танилуудтай болж, цаашид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн сургалт, үйл ажиллагаанд илүү санаачлагатай оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Цаашид Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс үйлдвэрлэл эрхлэгчдээ түлхүү дэмжих, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн олон бүтээлч үйл ажиллагааг зохион байгуулхаар төлөвлөн ажиллаж байна. 
ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ болон БИЗНЕС ХИЙХ хүсэлтэй, бүтээгдэхүүнээ ГАДААД ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ зорилготой үйлдвэрлэгчид бидэнтэй хамтран ажиллахад манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. 

“Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн сүлжээ” зорилтот төслийн хүрээнд хамтран ажиллах ажил идэвхитэй хайж буй эмэгтэйчүүд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бидэнтэй холбогдоорой, бид танд туслахын тулд хичээх болно.

2fe0a817a7-164738406178807517367915186021586767513708n

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52364
0 эможи
keyboard_arrow_up