Сонгодог урлагийн үдэш Чингисийн талбайд болно

2014 оны 7 сарын 01

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг энэ сарын 06-нд 21:00 цагаас Чингисийн талбайд зохион байгуулна. Үндэсний их баяр наадмыг угтан зохиож буй томоохон үйл ажиллагааны нэг болох “Best of Classic Open air” цэнгүүнийг Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид үзэгч олондоо толилуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна. Дашрамд дуулгахад тус цэнгүүн нь гадаа талбайд хийж буй бүрэн хэмжээний анхны тоглолт бөгөөд сонгодог урлагийг үзэгчиддээ улам ойртуулах, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдийг олон нийтэд таниулах зорилготой юм.    

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5236
0 эможи
keyboard_arrow_up