Ачаа ХӨНГӨЛДӨГ ухаалаг ТУСЛАХУУД

2018 оны 1 сарын 23

Монголын ухаалаг утас хэрэглэгчдийн тоо 2.4 саяд хүрч, хүн амын 70 гаруй хувь нь гар утас хэрэглэж байна. 2014 онд үүнээс 30 хувиар бага буюу 1.7 сая хэрэглэгч байлаа. Зогсолтгүй өсөн нэмэгдэж буй ухаалаг утасны хэрэглээнд хүн бүр янз бүрээр ханддаг. Зарим нь хэчнээн үнэтэй, өндөр хүчин чадалтай эд барьсан ч түүнийгээ ярих, зурвас бичих төдийхнөөр ашиглах нь бий. Гар утасны хэрэглээ улам бүр амьдралд ойртсоор. АНУ-ын 3 буй. Үе, үеийн сайд, дарга нар эрчим хүчний экспортлогч орон болгоно хэмээн том дуугардаг.

Цаг хэмнэх монгол аппликэйшнүүд нэмэгдсээр

Гэвч эрчим хүч үйлдвэрлэж, илүүдлээ хилийн чанадад худалдах нь бүү хэл, дотоодын хэрэгцээгээ ч хүний гар харалгүй хангаж чадахгүй, гал алдахад ойрхон байна. Сүүлийн 10 орчим жил, хоёр хөршөөс худалдан авсан эрчим хүчний хэмжээ тасралтгүй өссөн. Энэ онд л гэхэд Орос, Хятад улсаас нийт 1.6 тэрбум кВт цаг цахилгаан импортлохоор төлөвлөсөн нь 2010, 2011 оныхоос даруй 5-6 дахин их байгаа юм. насанд хүрэгчдийн 28 хувь нь ажил хайхдаа гар утсаа ашигладаг гэсэн судалгааг Pew Research Center байгууллагаас гаргажээ. Түүнчлэн, 51 хувь нь гар утаснаасаа онлайн худалдан авалт хийдэг байна. Ухаалаг утас бол технологийн ертөнцийн толь, өрсөлдөөний чухал талбар. Хүний амьдралыг хөнгөвчлөх, цаг хэмнэх технологийн олон боломж, ирээдүйн хандлагыг гар утасны хөгжлөөс харж болно. Ялангуяа ухаалаг гар утсанд зориулсан аппликэйшн үүний хамгийн тод тусгал нь.

Өнгөрсөн онд дэлхий нийтэд нийгмийн сүлжээний аппликэйшнүүд хамгийн эрэлттэй байсан. 2018 онд ч энэ чиг хандлага хэвээр үргэлжилнэ гэдгийг технологийн салбарын шинжээчид хэлж байна. Түүнчлэн, төлбөр төлөх болон гадаад хэл сурахад зориулсан аппликэйшнууд гар утасны гол “чимэг” хэвээр байх нь. Ирэх онд олон улсад интернэтийн 5G сүлжээ хэрэглээнд нэвтэрнэ. Үүнийг дагаад гар утасны хүчин чадал, аппликэйшнүүд нь улам хөгжих нь гарцаагүй. Мөн 2018 онд программ хангамжийн компаниуд AR технологийг түлхүү ашиглах хандлагатай байгаа.

Энэ нь аливаа график дүрслэлийг бодит орчинтой хослуулан харуулдаг шинэ үеийн технологи юм. Газрын зураг, тоглоом, танин мэдэхүйн аппликэйшнд өргөн хэрэглэх боломжтой. Ухаалаг утас хэрэглэгчдийн хувьд хамгийн чухал нь аюулгүй байдал. Хэдийгээр аппликэйшн бидний цаг хугацаа, мөнгийг хэмнэдэг ч эрсдэл ихтэй. Тиймээс 2018 онд хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийн аль аль тал нь аппликэйшний аюулгүй байдалд онцгой анхаарна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Монголчуудын хувьд НӨАТ- ын баримт бүртгэдэг ebarimt аппликэйшнийг хамгийн их ашигладаг хэмээн Similarweb. com платформд дурджээ. Төлбөр төлөх, замын түгжрэлээс зайлсхийх, мэдээлэл авах, гадаад хэл сурах аппликэйшнийг монголчууд хамгийн өргөн хэрэглэдэг аж. Ухаалаг утастай хүн бүрийн хэрэглэвэл зохих, цаг хэмнэх дараах туслахуудыг санал болгож байна.

1. UBTRAFFIC.MN

Гар утсаа ухаалгаар ашиглаж чадвал замын түгжрэлд цаг үрэх хэрэггүй болно. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргасан Ubtraffic.mn нь нийслэлийн замын хөдөлгөөний байдлыг газрын зургаар болон хяналтын камераар шууд дамжуулдаг. Мөн ачааллыг хэвийн, удаашралтай, ачаалал ихтэй гэсэн гурван түвшинд ангилан харах боломжтой.

Мөн хаалттай, осол гарсан зам, төлбөртэй зогсоолын байршлыг харж болдог. Одоогийн болон очих байршлаа оруулснаар зорьсон газартаа хүрэхэд хэр хугацаа зарцуулахыг тооцоолж, мөн хамгийн дөт, түгжрэл багатай зам сонгоорой.

2. UBSMARTBUS.MN

Өвлийн хүйтэнд автобус ирэхийг хүлээж зогсох хэцүү. Зарим үед ямар зогсоолоос аль чиглэлийн автобусанд суухаа мэдэхгүй байх нь бий. Иймд үе гар утсандаа хандахад болно. Ubsmartbus.mn-д нийслэлийн бүх чиглэлийн автобусыг аль буудал дээр явж буйг харах боломжтой. Түүнчлэн автобусны U Money картын борлуулалтын цэгүүдийг эндээс үзээрэй.

3. ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧ

Цахилгааны төлбөрөө хэд гарсныг мэдэхэд ганцхан минут зарцуулдаг болсон. Улаанбаатар цахилгаан түгээх станцаас гаргасан аппликэйшнээс тоолуурын заалт, төлбөрийн хэмжээгээ хараарай. Мөн төлбөрөө виза, мастер карт ашиглан төлөх цэс энд бий. Яаралтай үед дуудлага өгч, дуудлагын явц ямар байгааг харах боломжтой.

4. ХҮЧИРХЭГ ОХИД, ХҮЧИРХЭГ УЛС

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таних, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт өгнө. Аппликэйшний сонжоог бөглөснөөр өөрийгөө эсвэл хэн нэгнийг хүчирхийлэлд өртөж байгаа эсэхийг мэдэж болдог. 3-10, 11-14, 15-18 болон 18-аас дээш насныхан гэсэн дөрвөн ангилалтай. 10-аас доош насныхан уг аппликэйшнийг эцэг, эхтэйгээ хамт ашиглах зориулалттай.

5. МОНГОЛ АПП

Google play, App store-ийн монгол хувилбар гэж болно. Эндээс монгол хэлээр бүтээсэн хэрэгцээт аппликэйшнүүдээ татаарай. Бизнес, боловсрол, энтертайнмент, тоглоом гэх мэт төрлөөр нь хайх боломжтой. Хэрэв таны хүссэн аппликэйшн байхгүй бол хүсэлт илгээснээр нэмж оруулдаг.

6. 5Х ЦЭНЭГЛЭГЧ

Гар утсыг ердийнхөөс нь тав дахин хурдан цэнэглэхэд зориулсан програм. Утсаа цэнэглэх үедээ “хэмнэх” гэсэн товчлуур дээр дарвал хэрэгцээгүй нэмэлт аппликэйшн, программуудыг автоматаар унтраадаг. Мөн гар утасныхаа зайны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харж болно. Утсаа цэнэглээгүй үедээ 5x-ийг ашиглан нэмэлт аппликэйшнүүдийг унтраах нь илүү хялбар байдаг.

Б.Баярмаа

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52346
0 эможи

keyboard_arrow_up