“МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ-ТАНЫ СОНГОЛТ” өдөрлөг зохион байгуулагдлаа
Баянгол дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг сурталчилах, зөвлөгөө, мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэх, ажил идэвхитэй хайгч иргэдийг ажилд зуучлах, ажлын байраар хангах зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ-ТАНЫ СОНГОЛТ” өдөрлөг зохион байгуулагдлаа.
Өдөрлөгт Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Мэндбаяр оролцож төгсөгч хүүхдүүдэд амжилт хүсч, туршлагаасаа хуваалцсан сайхан уулзалт боллоо.
Ерөнхий Боловсролын 16 сургуулийн 9-12 ангийн 1200 гаруй сурагчид оролцож, Барилгын политехник коллеж, Барилга, технологийн коллеж, АШУИС-ын Сувилахуйн сургууль, Тээврийн дээд сургууль, Төмөр замын МСҮТ, Универсал коллеж, Монголын Үндэсний дээд сургууль, Үндэсний техникийн дээд сургууль зэрэг сургуулиуд мэргэжлийн талаарх мэдээлэл өгч, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгсөн нь мэргэжлээ сонгох гэж байгаа сурагчдад үнэтэй мэдээлэл болж чадлаа.