“ЭЭЖИЙН ХАЙРТАЙ ЗУЛЗАГА“ хүүхдийн баярын арга хэмжээ
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн 500 хүүхдүүдийг хамруулсан "ЭЭЖИЙН ХАЙРТАЙ ЗУЛЗАГА" хүүхдийн баярын арга хэмжээг Зулзага инээмсэглэл ТББ-тай хамтран зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулан боловсрол, эрүүл мэнд, нийгмийн идэвхи оролцоог нь хангаж бусдадаа сайн үлгэр дууриалал үзүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 1 шилдэг ээж, 1 шилдэг гэр бүлийг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Баярын арга хэмжээ уралдаан тэмцээн, азын сугалаа, урлагын тоглолтоор үргэлжилж хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд аз жаргал инээж хөөрийг бэлэглэсэн сайхан арга хэмжээ боллоо. Хүүхэд бүр гоёлоо өмсөн аав ээжийнхээ гараас хөтлөсөөр бэлэг амттан, инээд баясал дүүрэн нэг өдрийг өнгөрүүллээ.