“Зохистой хөдөлмөр-2017” сарын аяныг орон даяар зохион байгуулж байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал тусгай хяналтын газраас “Зохистой хөдөлмөр-2017” сарын аяныг орон даяар зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Голомт банкны Москва салбартай хамтран 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн “Ажил олгогчдыг дэмжих” өдөрлөгийг зохион байгуулна.
Өдөрлөгийн үеэр Ажил олгогч - Ажилтны хамтын харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Үйлдвэрлэлийн осол, эрдэлийг үнэлэх, Нийгмийн хамгаалал, нийгмийн хариуцлага, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн ажил олгогчийг дэмжих арга хэмжээ, Голомт банк Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээлийн мэдээлэл, зээлд хамрагдах, банкны шаардлагын талаархи мэдээлэл, Баянгол дүүргийн ажил олгогчдын клубын танилцуулга хийгдэнэ.
Мөн ажил олгогч байгууллагуудаас өдөрлөгийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомж, холбогдох стандартын хэрэгжилтийг хангуулахтай холбоотой урдьчилан санал авч тухайн асуудлаар нь мэдээлэл хийж, асуулт, хариулт, ярилцлага хийгдэх юм. Мөн төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн хяналт шалгалтын хүртээмж, үр дүнг сайжруулах, зөвлөн туслах үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахаар зорьж байна.
Өдөрлөгт оролцох хүсэлтэй бүртгэлийг дараах утас болон цахим шуудангаар баталгаажуулан мэдэгдэнэ үү. ХХҮХ-ийн мэргэжилтэн О.Сувдаа 9915-2572, Bayangol.bizclub@gmail.com