Ажлын байрны нээлттэй өдөрлөг үргэлжилж байна
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл ХХК-ийн хамтарсан ажлын байрны нээлттэй өдөрлөг 10:00 цагаас эхэлсэн.
Тус өдөрлөгт “Монгол тээвэр” нэгтгэлийн харъяа тээврийн үйлчилгээ эрхэлдэг 16 байгууллага оролцож байгаа бөгөөд нийтдээ 270 ажлын байранд шалгаруулж ажилд авч байна.
“С” ангилалтай иргэнийг шууд ажилд авах ба “В” ангилалтай иргэнийг сургалтанд хамруулж ажлын байраар хангах боломжтой тул сонирхсон иргэд идэвхитэй оролцоно уу.
Мөн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд нээлттэй ажлын байрны танилцуулга хийж, ажил идэвхитэй хайж буй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, ажлын байранд зуучлах үйлчилгээг үзүүлж байна.
БАЙРШИЛ: Хан-Уул дүүргийн “Таван богд “ ХХК-ны замын эсрэг талд байрлах ХХҮЕГазрын 1 дүгээр давхарт болно.