Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрлэгчдийг 5 хоногийн сургалтанд хамрууллаа
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хэрэгжүүлж буй Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрлэл эрхлэгчдийг аж ахуй эрхлэлтийн 5 хоногийн сургалтыг зохион байгууллаа.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт шалгарсан 107 иргэнийг, мэргэжлийн сургалтын байгууллага болох Оюуны язгуур, Хайрхан бүрд, Хөгжлийн хөтөч байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Үйлдвэрлэл эрхлэгчид сургалтанд хамрагдсанаар аж ахуй эрхлэх, төсөл төлөвлөгөө боловсруулах, бизнес санааг хэрхэн амжилттай хөгжүүлэх, борлуулалт, маркетинг, санхүүгээ хэрхэн удирдах талаар суралцсан. Сургалтанд хамрагдсан үйлдвэрлэгчдэд жижиг зээлийн төсөл боловсруулах сертификат гардууллаа.