С.Батцэцэг дүү аваргадаа зайгаа тавьж өгөв

2018 оны 1 сарын 12

 

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд эхэлж байна. Тэмцээнд 300 гаруй тамирчин гурван өдөр өрсөлдөж аваргуудаа тодруулах юм. Энэ жилийн тэмцээнд дэлхийгээс медаль хүртсэн шилдгүүд маань жингээ өөрчилсөн нь анхаарал татаж байна.

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 61, Г.Мандахнаран 74, Э.Бэхбаяр 61, Д.Гомбодорж 79 кг-ын жинд барилдах аж. С.Батцэцэгийн үндсэн жин нь 63 кг. Энэ жинд тэрээр олимп, ДАШТ-ээс гялалзсан сайхан амжилт үзүүлж, Монгол түмнээ олон жил баярлуулсан. Тэгвэл С.Батцэцэг аварга маань өнгөрсөн жил өөрийн дархан жиндээ П.Орхонд гурав дараалан ялагдсан тул дүү аваргадаа зайгаа тавьж өгч байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52226
0 эможи
keyboard_arrow_up