ХХОАТ-ыг нэмснээр бий болох нэмэлт орлогыг юунд зарцуулах вэ?

2018 оны 1 сарын 12

Arslan.mn

Энэ оны эхний өдрөөс эхлэн ХХОАТ-ыг шатлалтай болголоо. Дунджаас дээгүүр буюу эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсний дараа 1.5 сая төгрөгийн цалин авах иргэдийн ХХОАТ-ыг нэмсэн юм.

Ингэснээр энэ онд нийт 20 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх юм байна. Гэхдээ энэ нэмэлт орлогыг улсын төсөвт биш орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ.

Татварын ерөнхий хуулийн 7.4-т зааснаар ХХОАТ-ын орлогыг орон нутгийн татварт хамааруулдаг тул татварын орлогыг ямар төсөл хөтөлбөрт зарцуулах шийдвэрийг аймаг, нийслэл, сумын ИТХ эцэслэн гаргах юм байна.

Нийслэл, 21 аймгийн болон сумдын ИТХ бидний төлсөн татварыг зөв хуваарилан, оновчтой зарцуулж буй эсэхэд иргэд хяналт тавих боломжтой. Жишээ нь та өөрийн суудаг аймаг, дүүрэг, сумын шилэн дансны хөтлөлтийг цахимаар шалгаж болно.                

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52224
0 эможи
keyboard_arrow_up