НӨАТ-ын сугалааны хонжворын доод дүн 50.000 төгрөг боллоо

2018 оны 1 сарын 11

Arslan.mnСангийн сайдын 2017 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 381 дугаар тушаалаар Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг өөрчлөн баталлаа.

Энэхүү хэмжээ нь 2018 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр явагдах 2017 оны 12 сарын 1-31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй юм.

НӨАТ-ын сугалааны хонжворын дүн нэмэгдсэнээр, 

  • 3 орон тохирсон бол 20 мянган төгрөг хождог байсан нь 50 мянган төгрөг болж нэмэгдэв.
  • 4 орон таарсан бол 100 мянган төгрөг хождог байсан нь 200 мянган төгрөг болж нэмэгдэв.
  • 5 орон тохирсон бол 500 мянган төгрөг хождог байсан нь 1 сая  төгрөг болж нэмэгдэв.
  • 6 орон тохирсон бол 4 сая төгрөг хождог байсан нь 5 сая төгрөг болж нэмэгдэв.
  • 7 орон тохирсон бол та 20 сая төгрөг хождог байсан нь 10 сая төгрөг болж буурав.
  • 8 орон тохирсон бол та 100 сая төгрөг хождог байсан нь 50 сая төгрөг болж буурав.

Мөн сугалааны супер шагналтан өмнөх сард тодроогүй бол 50 сая төгрөгөөр нэмэгддэг байсныг 25 сая төгрөг болгож бууруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52195
0 эможи
keyboard_arrow_up