Р.Булгамаа: Г.Номуундарийг хуулийнхан хүн гүтгэсэн мэтээр мэдээлэл хийж байна

2018 оны 1 сарын 10

Arslan.mn

Уул, уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн өмгөөлөгч Р.Булгамаа, О.Чулуунчимэг нар мэдээлэл хийлээ.

Г.Номуундарь охины өмгөөлөгч, хуульч Р.Булгамаа:

Arslan.mn
 "Сүүлийн үед анхаарал татаж буй нэг сэдэв бол Г.Номуундарь арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаараа хүүхдүүдийн гэмт хэргийн талаар цацсан.

Энэ нь өөрийнхөө нэр төрийг эрсдэлд оруулсан, зоригтой үйлдэл юм. Баасандоржоор ахлуулсан хуулийн баг охины хэрэг дээр ажиллаж байна. Охины хууль ёсны эрхийг хамгаалж түүний аав нь арванхоёрдугаар сард Цагдаа, Хуулийн байгууллагад хандсан. Гэмт хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад, зарим байгууллагууд уг нөхцөл байдалд өөр өөрсдийн таамаглалаар хандаж байсан.

Уг гэмт хэрэгтэй холбоотой Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Гэтэл ажлын хэсэг уг нөхцөл байдлыг шалгах явцдаа хууль зөрчиж байна. Монгол Улсын эрүүгийн хуульд хар тамхийг хэрэглэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй байна. Зөвхөн зарсан борлуулсан этгээдэд хариуцлага хүлээлгэж байна. Тиймээс хэрэглэсэн этгээд зүгээр өнгөрсөөр байх уу. Хар тамхи хэрэглэсэн этгээд Зөрчлийн хуулиар торгуулиад л өнгөрч байна" гэв.

Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын хуулийн албаны дарга А.Энхбаатар:

Arslan.mn

Түр хамгаалах байр, хариу үйлчилгээний төв 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үйлчилж эхэлсэн. Сүүлийн үед бага насны охидын хүчирхийллийн дуудлага их ирэх болсон.  Энэ асуудлаар Гэр бүл хүүхэд залуучуудын газраас стратегийн судалгаа хийсэн.  Хамгийн зовлонтой асуудал нь хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн ч гэсэн бага насны охидод өмгөөлөгч үйлчилгээ үзүүлдэггүй байж. 2014-2016 онд хүүхдийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 76.3 хувь нь ээж аавтайгаа амьдардаг байсан. 56.3 хувь нь өөрийнхөө орон байранд хүчирхийлэлд өртсөн. 2018 онд гэрт нь зочлох үйлчилгээг нэвтрүүлнэ. Бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төвийг нээхээр ажиллаж байна.

Та бүхэнд хүчирхийлэлтэй холбоотой хэдэн тоо танилцуулъя. 2015 онд 82, 2016 онд 67, 2017 онд 182 өсвөр насны охидууд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байгаа нь нийт хүчирхийлэлд өртсөн өсвөр насны охидын арван хувьд ч хүрдэггүй гэсэн судалгаа байна. Тэгвэл эдгээр хэргийг үйлдэгч этгээдүүдэд Монгол улсын хууль хяналтын байгууллага ямар түвшинд хуулийн хариуцлага хүлээлгэж ирсэн нь тодорхой бус байна. Иймээс энэ хэрэг дээр манай хууль, хяналтын байгууллага нөлөөлөлд авталгүй ажиллах нь хүчирхийлэлд өртсөн хүмүүс болоод иргэд хуулийн байгууллагад итгэх итгэл сайжрахаас гадна, энэ төрлийн гэмт хэрэг гарах нь эрс багасна гэж бодож байна гэв.

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52131
0 эможи
keyboard_arrow_up