Цаг хэтрүүлэн ажилласан цахим тоглоом, саун массажны газруудад торгох шийтгэл ногдуулжээ

2018 оны 1 сарын 09

Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага болон алба хаагчид нийслэлийн хэмжээнд шөнийн цагаар цаг хэтрүүлэн зөвшөөрөлгүй ажиллаж байгаа баар, цэнгээний газар, цахим тоглоомын газар, түргэн үйлчилгээний цэг, саун массажны газар, дэн буудлуудын үйл ажиллагаанд хяналт тавьж байна.

тоглоомын газар зурган илэрцүүд

Хяналт шалгалтын хүрээнд цаг хэтрүүлсэн, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн баар цэнгээний газар 33, хүнсний дэлгүүр 4, цахим тоглоомын газар 3, зөвшөөрөлгүй ажилласан түргэн үйлчилгээний цэг 34, дэн буудал 29, саун массажны газар 2, фэйсбүүк хуудсаар зар өгч, гар дээрээс архи согтууруулах ундаа худалдсан 5 зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуульд зааснаар 116 иргэн, аж ахуйн нэгжийг 14,150,000 төгрөгөөр торгож захиргааны шийтгэл ногдуулсан байна.

Цаашид энэ төрлийн зөрчлийг таслан зогсоогдох хүртэл хяналт шалгалтын ажил тогтмол зохион байгуулагдах тул иргэд, аж ахуйн нэгжийг хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: НЦГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52093
0 эможи
keyboard_arrow_up