“Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/537 дугаар захирамж гаргалаа

2014 оны 7 сарын 01

Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж буй нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/537 дугаар захирамж гаргалаа.

 
      Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 8,10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх УС-15 орчимд “Амгалан Дулааны Станц”-ыг шинээр барьж байгуулах барилга угсралт болон газар ашиглалтын хүрээнд дулааны станцын трасст газар өмчилж оршин сууж байгаад газарт орсон иргэдийн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа.  Газар өмчилж байгаа нэр бүхий дөрвөн иргэнд 438 570 950 төгрөгийн нөхөх олговрыг олгож, гэрээнд заасан хугацаанд 2014 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо.
     
   
      Иргэний өмчилж, эзэмшиж буй газарт байгаа үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай тохиролцон байгуулж, нөхөх олговрыг олгосны дараа гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгалаа.
 
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН  8.10-Р ХОРОО УС-15 ХОТХОНД БАРИГДАХ "АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ"-ЫН
БАРИГДАХ ГАЗРЫН ТРАССТ ОРСОН ГАЗАР ӨМЧИЛЖ БАЙГАА ИРГЭДИЙН
ГАЗРЫН БОЛОН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ХЭМЖЭЭ

 

д/д    Регистрын /улсын бүртгэлийн/ дугаар Нэгж талбарын дугаар Дүүрэг,
хороо
Хаяг, байрлал Зориулалт Газар эдэлбэрийн хэлбэр Газрын хэмжээ/м2/ Хасагдах газрын хэмжээ/м2/ Газрын 1м2 үнэ 100 000 /төг/ ҮХХ-ийн үнэлгээ /төг/ Нөхөх олговор нийт /төг/  
 
1 Буянтогтох
Баярсайхан
Г-2204020314
Ү-2204055012
 
18649311831208
БЗД 8-р хороо Эрдэнэтолгойн  50-359 тоот Гэр бүлийн хэрэгцээний Өмчлөх 384 384 38.400.000 100.000.000 138.400.000  
2 Цагаан Ганбат Г-2204021275
Ү-2204014010
 
18649311980168
БЗД
10-р хороо
Улаанхуаран 2100 тоот Гэр бүлийн хэрэгцээний Өмчлөх 700 700 70.000.000 90.170.955 160.170.955  
3 Ганбат Ариунтөгс  
Г-2204021274
 
18649311980137
БЗД
10-р хороо
Улаанхуаран 2098 тоот Гэр бүлийн хэрэгцээний Өмчлөх 700 700 70 000 000           - 70.000.000  
4 Жүгдэр Туяа  
Г-2204021273
118649311980152 БЗД
10-р хороо
Улаанхуаран 2099 тоот Гэр бүлийн хэрэгцээний Өмчлөх 700 700 70.000.000 - 70 000.000  
Нийт газрын хэмжээ 2484м2  
Нийт нөхөн олговорын дүн 438.570.955

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5209
0 эможи
keyboard_arrow_up