Их дээд сургуулийн элсэлтийг онлайнаар авна

2014 оны 7 сарын 01

Ерөнхий боловсролын сургуулийг 2013-2014 оны хичээлийн жилд төгсөж, их, дээд сургуулийн элслэлтийн ерөнхий шалгалтад оролцсон шалгуулагчдын ерөнхий шалгалт өгсөн хичээлийн дүн оноог батламжилсан "Батламж хуудас"-ыг долоодугаар сарын 2-ны өдрөөс эхлэн төгссөн сургуулиар нь дамжуулж олгохоор болжээ.
Бусад шалгуулагчийн ерөнхий шалгалт өгсөн хичээлийн дүн оноог батламжилсан "Батламж хуудас"-ыг Боловсролын үнэлгээний төвийн байранд долоодугаар сарын 2-5-нд ажлын цагаар олгох юм. Шалгуулагчид батламж хуудсаа иргэний үнэмлэхтэйгээ очиж авах ёстой аж.   
Түүнчлэн их, дээд сургуульд суралцах мэргэжлийн хуваарь сонголтыг Монголын Их дээд сургуулийн консерциум /МИДСК/  дараах байдлаар зохион байгуулах юм.  Үүнд:               
Хөдөө орон нутагт :                         
Элсэгчид МИДСК-ийн  www.ees.edu.mn вэб хуудас руу орж мэргэжлийн хөтөлбөрийн 27 бүлгээр хуваарь сонголтоо онлайнаар хийнэ. Тухайн орон нутагт ажиллаж буй  МИДСК-ын элсэлтийн комисс онооны дарааллаар элсэгчдийг биечлэн бүртгэж,  хуваарь сонголтыг баталгаажуулна. Хөдөө орон нутагт бүртгэл хийх, хуваарь сонголтыг баталгаажуулах ажил долоодугаар сарын 1-8-нд явагдана. Бүртгэх газар, ажиллах цагийн хуваарийг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр зарлана.               
Нийслэл хотод:               
Дараах их дээд сургуулиуд элсэлтийн бүртгэлээ долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн онлайнаар хийнэ.
  
1.    МУИС - www.burtgel.num.edu.mn
2.    АШУҮИС- www.burtgel.mnums.edu.mn
3.    ШУТИС- www.elselt.edu.mn
4.    МУБИС- www.burtgel.surgalt.mn
5.    ХААИС- http://www.msua.edu.mn
6.    СУИС- www.suis.edu.mn/elselt/
7.    БХИС - www.elselt.dum.gov.mn
8.    ХСИС - www.cd.gov.mn
9.    Тээврийн дээд сургууль - www.elselt.insttrans.mn
10.  Монгол-Германы технологийн их сургууль- www.gmit.mn
11.  Хүмүүнлэгийн ухаааны их сургууль - www.elselt-his.mn
12.  Сан дээд сургууль-  www.san.edu.mn
13.  Мандах Бүртгэл дээд сургууль - www.mandakhburtgel.edu.mn         
     
Элсэлтийн бүртгэл, хуваарь сонголтоо он-лайнаар хийх эдгээр их, дээд сургуулиудад хэрхэн бүртгүүлж, хуваарь сонгох тухай дэлгэрэнгүй мэдээлэл тухайн сургуулийн дээрх вэб хуудсанд байрласан байна.   
Бусад хувийн их, дээд сургуульд элсэгчид ерөнхий шалгалтын батламж хуудсаа гардаж авсны дараа  тухайн сургууль дээрээ биеэр очиж бүртгүүлэх аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5204
0 эможи
keyboard_arrow_up