Шөнийн цагаар орон нутгийн замд болгоомжтой зорчино уу

2018 оны 1 сарын 08

Arslan.mn

Өнгөрөгч амралтын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний цас орж, замын нөхцөл байдал хүнд байв. Тухайн өдрүүдэд буюу 2018 оны нэгдүгээр сарын 06-аас 07-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 506 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 387 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 18 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн байна.

Тухайлбал, ням гараг буюу 2018 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр 23:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг асфальтан замд “Lexus470” маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 25-30 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Мөн замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа юм.

Өчигдөр цас, цасан шуурганы улмаас Өмнөговь аймгийн орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Харин өнөөдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 08-ны өдөророн нутгийн чиглэлд зам, даваа хаагаагүй хөдөлгөөн хэвийн үргэлжиж буй.

Гэсэн хэдий ч замын гадаргууд ихээхэн халтиргаа гулгаа үүссэн байгаа тул өдрийн цагт хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулах, үзэгдэлт хангалтгүй буюу шөнийн цагаар хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52034
0 эможи
keyboard_arrow_up