Агаарын бохирдолтой үед эрүүл явах эхний сонголт ТАМХИНААС ГАРАХ

2018 оны 1 сарын 08

Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс өөрийнхөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө тамхинаас гарсаар байна. Та ч бас энэ сонголтыг бодож үзээрэй. Манай улсад жилд дунджаар 4200 орчим хорт хавдрын өвчлөл бүртгэгдэж байдаг. Мөн хорт хавдраас болж жилдээ 3000 хүн хорвоог орхиж байна. Тэр дундаа уушгины хавдраар өвчлөгсдийн 87 хувь нь тамхинаас хамааралтай өвчилсөн байдаг. Гаансаар болон янжуур тамхи татах нь уушиг, амны хөндийн болон бусад олон төрлийн хавдрыг үүсгэх хүчин зүйлс болдог. Тиймээс та өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө тамхинаас татгалзаарай.

Тамхины хор уршгийн талаар цухас дурдвал та энэ мэдээллээс өөрт хэрэгтэй зүйл бараг л олж харахгүй болов уу.  Тамхины утаанд никотин, угаарын хий зэрэг 4000 гаруй химийн бодис, хорт хавдар үүсгэдэг 43 бодис агуулагддаг. Эдгээр бодис нь хүний биеийн эд эсийг хувирган өөрчлөх чадвартай. Нэг ширхэг тамхинд 15-20 миллиграм никотин байдаг бөгөөд нэг ширхэг тамхийг татахад 1-2 миллиграм никотиноор  амьсгална гэсэн үг.  Мөн 50-60 миллиграм никотин таныг үхэлд хүргэх аюултай. Тиймээс та жилдээ 1-2 удаа эмчид үзүүлж, зохих шинжилгээ оношлогоонд хамрагдснаар хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлж, төгс эмчлүүлэх боломжтой юм. Мөн та өвлийн улиралд, агаарын бохирдол ихэссэн энэ үед тамхинаас гарах шийдвэр гаргах нь эрүүл явах хамгийн зөв сонголт юм. Та өөрийнхөө эрүүл мэндийн төлөө тамхинаас заавал татгалзаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52029
0 эможи
keyboard_arrow_up