ШӨХТГ-аас шатахууны үнийг нэмүүлэхгүй гэж мэдэгдэв

2018 оны 1 сарын 08

ШӨХТГ-аас өнөөдөр шатахуун түгээх станцуудын бензин, түлшний хомсдол болоод үнэ нэмэх гэсэн асуудлаар холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ." Шатахуун түгээж, жижиглэнгээр борлуулж байгаа байгууллагуудад үнэ тарифаа нэмэх эрх байхгүй. Нэмэхгүй байх шаардлагыг манай байгууллагын зүгээс тавьж байгаа. Бидний хувьд үнэ нэмэхгүй, иргэдэд дарамт үүсгэхгүй байх чиглэлд анхаарал тавин ажиллана" гэсэн тайлбарыг тэд өгсөн юм. Сүүлийн үед зарим аж ахуй нэгж шатахууныг хэмжээ борлуулах болсон. Энэ асуудалд ШӨХТГ-ын төлөөлөгч "Магнай трейд, Сод Монгол зэрэг аж ахуй нэгж шатахууныг хязгаартайгаар олгож байгааг болиулсан. Тэдэнд хязгаарлалт тогтоох шалтгаан байхгүй. Онцгой байдал зарласан, бензин шатахууны нөөц багассан тохиолдолд бензин шатахууныг хязгаарлах ёстой. Аж ахуй нэгжүүд шууд дур мэдэн хязгаарлалт тавих эрх байхгүй" гэсэн тайлбарыг өгсөн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52012
0 эможи
keyboard_arrow_up