Орон сууцны үнэ 0.3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ

2014 оны 7 сарын 01

   2013 онд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрөөс шалтгаалж эрэлт нэмэгдэн орон сууцны үнэ өссөн бол одоо барилгын компаниудад зээл олгохыг хязгаарлаж, орон сууцны ипотекийн зээлийн шаардлагыг өндөрсгөсөн болон энэ жилийн баригдаж байгаа барилгын тоо байр захиалагчдын тооноос их байгаа нь зах зээлийн илүүдэл үүсгэж, барилгын компаниудын борлуулалтад сөргөөр нөлөөлөн, улмаар орон сууцны зах зээлийн эрчийг сулруулж байна.

            “Мастер пропертис” ХХК-ний үзэж буйгаар зах зээлийн сегментчлэлд нөлөөлөхүйц томоохон төслүүд хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор 2015 оны эхинй улирлаас орон сууцны үнэ буурах гэнэ. Тэдний тооцоолсноор энэ онд нийт орон сууцны 1ам метрийн дундаж үнэ хоёр сая 357 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 21,5 хувь буюу 418 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт бол өмнөх сараас 0,3 хувь буюу 7300 төгрөгөөр буурсан дүн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5201
0 эможи
keyboard_arrow_up