БНСУ-руу нэвтрэх штампыг солилоо

2018 оны 1 сарын 08

БНСУ-руу зорчин явахад гадаад пасспортон дээр дардаг байсан штампыг сольсон байна. Тодруулбал энэ оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31 хүртэл штампны оронд тусгай цаас өгөхөөр болжээ. Штамп дээр тухайн иргэнийг БНСУ-д хэзээ орж ирсэн мөн буцах өдөр нь бичигдсэн байдаг. Үүнийг тусгай цаасаар орлуулснаар гаалиар нэвтрэх шалгалтын цагийг багасгах юм байна. Пёнчаны Өвлийн олимп болох гэж буйтай холбогдуулан БНСУ-ын хилээр нэвтрэх зорчигчдын тоо нэмэгдсэн учраас гаалийн шалгалтын цагийг богиносгохын тулд тус улсаас уг арга хэмжээг авч буй ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52008
0 эможи
keyboard_arrow_up