"Зуун чухал сэдэв" нэвтрүүлгийг хийсэн "HERO"-г шүүхэд өгчээ

2014 оны 7 сарын 01

Өчигдөр Тагнуулын ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тус мэдээлэлд сүүлийн үед “Hero” энтертайментаас бэлтгэсэн “100 чухал сэдэв″ нэвтрүүлэг олны дунд нэлээн шуугиан тариад байсан бөгөөд тус нэвтрүүлгийн уран бүтээлчдийг хорьж, шалгаж байгаа гэх мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл уг мэдээлэл үнэн болохыг албаны хүн баталлаа.  Тодруулбал, “HERO”энтертайнмэнт студийн бүтээл “100 чухал сэдэв″ нэвтрүүлгийг Эрүүгийн хуулийн 86.1-д заасан үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэргийн шинжтэй нэврүүлэг гэж үзсэн учраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ зүйл ангиар шүүхээс буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5198
0 эможи
keyboard_arrow_up