Газар доорх автомашины зогсоол барих ажил эхэллээ

2014 оны 7 сарын 01

Баянгол дүүргээс хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бий болгох, газар ашиглалтыг сайжруулах үүднээс 2014 онд дүүргийн нутаг дэвсгэрийн 11 байршилд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх авто зогсоол болон олон давхар авто зогсоол барихаар төлөвлөөд байна.

Энэхүү ажлын хүрээнд тус дүүргийн 13 дугаар хорооны 9 дүгээр байрны зүүн талд 0.13 га газарт олон давхар зогсоол барихыг иргэд, оршин суугчдын 89.2 хувь нь дэмжсэн тул хуучны тоосгон гараажуудыг буулгаж орчин үеийн шийдэл бүхий гарааж барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төслийг зарлалаа.

Мөн дүүргийн нэгдүгээр хорооны 67, 68 дугаар байрны дунд, гуравдугаар хорооны 53, 63 дугаар байрны дунд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх авто зогсоол барих ажил хэрэгжиж эхлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5197
0 эможи
keyboard_arrow_up