Амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

2018 оны 1 сарын 06

Arslan.mn

Улаанбаатарт:

Бямба /2018.01.06/ гарагт буюу маргааш Улаанбаатар хотод шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн.

2018.01.07-ны Ням гарагт шөнөдөө ялимгүй цастай 22-23 градус хүйтэн, өдөртөө бага зэргийн цас орж 15-16 градус хүйтэн байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна.

2018 оны 01 дүгээр сарын 05-ны 20 цагаас 01-р дүгээр сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд Алтай өвөр говиор секундэд 7-12 метр, бусад нутгаар секундэд 3-8 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө   32-37 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 26-31 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 27-32 градус,  Хөвсгөлийн уулс болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар  бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.  Салхи баруунаас секундэд     6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 16-21 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 07-ноос 01 дүгээр сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 7-нд зарим газраар, 8-нд төв,говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 29-34 градус,  Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Онон голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51950
0 эможи
keyboard_arrow_up